Бидний алсын хараа
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хамгаалж, өдөр тутмын ашиглалтыг мэргэжлийн түвшинд удирдана.
Ачаалж байна…
Бид оршин суугчид болон бизнес эрхлэгчдэд тав тухтай, аюулгүй, найдвартай орчныг бүрдүүлж, өдөр тутмын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой асуудалд санаа зоволгүйгээр өөрсдийн хамгийн чухал зүйлдээ төвлөрөх боломжийг бий болгохыг зорьдог.
Mandala цогцолбор · Амралт, чөлөөт цагийн бүсОмоте Проперти Менежмент ХХК нь Монкон Групп ХХК-ийн охин компани бөгөөд 360, 365 Мандала Тауэр болон Мандала Гарден төслүүдийн үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, инженерийн болон нэгдсэн системийн ашиглалт, үйлчилгээг стандартын дагуу цогцоор нь удирдан ажилладаг.
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хамгаалж, өдөр тутмын ашиглалтыг мэргэжлийн түвшинд удирдана.
Төслийн өнгө үзэмж, чанар, үл хөдлөх хөрөнгийн урт хугацааны үнэ цэнийг тогтвортой хадгалж, борлуулалтын дараах ашиглалт, засвар үйлчилгээ, барилгын автоматжуулалт болон инженерийн нэгдсэн системийн хэвийн ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдана. Ингэснээр оршин суугч, харилцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн цэвэр, тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгодог.
Аюулгүй байдал, техникийн засвар, цэвэрлэгээ — эдгээр гурав нь premium амьдрал, ажлын туршлагын үндэс юм.

Бодит цагийн хяналтын төв, мэргэшсэн талбайн ажилтнуудтай 24/7 аюулгүй байдлын цогц үйлчилгээ.

Барилгыг найдвартай, хэвийн нөхцөлд байлгах бүх төрлийн засвар үйлчилгээний хүсэлтэд шуурхай, мэргэжлийн хариу өгнө.

Нийтийн эзэмшлийн болон гадна талбай бүрд өдөр тутмын мэргэжлийн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчилгаа үзүүлнэ.