Танхим түрээс
Сайн уулзалт зөв орчноос эхэлдэг
360 & 365 Мандала Резиденшл Тауэрт байрлах уулзалтын өрөө, сургалт, арга хэмжээний танхимуудыг цагаар болон бүтэн өдрөөр түрээслэх боломжтой. Та бүхэн компанийн уулзалт, семинар, воркшоп, хувийн арга хэмжээнийхээ онцлогт тохируулан дараах өрөөний сонголтуудаас сонгоорой.
- Үнэ
- 70,000₮-өөс / цаг
- Төлбөр
- QPay QR, төгрөгөөр
- Байршил
- 360 & 365 Мандала Резиденшл Тауэр, Хан-Уул дүүрэг
Террастай арга хэмжээний танхим360 Мандала Резиденшл Тауэр, 11-р давхар
Террастай арга хэмжээний танхим
Хотыг тольдох харагдац бүхий агаарлах террастай, уужим танхимд компанийн хурал уулзалт, багийн ажиллагаа, воркшоп зэрэг үйл ажиллагаагаа зохион байгуулаарай. Оролцогчдын тоо, арга хэмжээний онцлогт тохируулан ширээ, сандлын зохион байгуулалтыг өөрчлөх, тохижуулах бүрэн боломжтой.
- Багтаамж
- 20 хүртэл хүн
- Талбай
- 120 м²
- Үнэ
- 120,000₮ · цаг тутам
- Ажиллах цаг
- Да–Ня 09:00–21:30
Онцлог, тоног төхөөрөмж
- Тансаг харагдац бүхий террасын тохижилттой
- Сургалт, хурлын хэв маягтаа тохируулан засах ширээ сандлын сонголтууд
- 75 инчийн ухаалаг дэлгэц/самбар, проектор, дууны төхөөрөмж
- Өндөр хурдны интернэт, Wi-Fi
- Иж бүрэн гал тогоо, хөргөгч, кофены машин, халуун хүйтэн ус цэвэршүүлэгч
- Кофе брэйк, хөнгөн зоог, хүлээн авалт хийх зай талбай тохижилттой
- Ариун цэврийн өрөө (эрэгтэй, эмэгтэй) төлөвлөгдсөн
Хурлын өрөө360 Мандала Резиденшл Тауэр, 11-р давхар
Хурлын өрөө
Удирдлагын уулзалт, стратегийн хэлэлцүүлэг, харилцагчийн танилцуулга болон цомхон багийн хурал ба оффисын зориулалтаар ашиглаж болох ажлын тав тухтай орчныг цагаар болон бүтэн өдрөөр түрээслэх боломжтой.
- Багтаамж
- 10 хүртэл хүн
- Талбай
- 45 м²
- Үнэ
- 80,000₮ · цаг тутам
- Ажиллах цаг
- Да–Ня 09:00–21:30
Онцлог, тоног төхөөрөмж
- 6–8 хүний багтаамж бүхий хурлын ширээ сандал
- 55 инчийн дэлгэц
- 70 инчийн шилэн цагаан самбар, 2 ширхэг
- Өндөр хурдны интернэт, Wi-Fi
- Иж бүрэн гал тогоо, кофены машин, халуун хүйтэн ус цэвэршүүлэгч
- Ариун цэврийн өрөө дотроо төлөвлөгдсөн
Сургалтын өрөө365 Мандала Резиденшл Тауэр, 2-р давхар
Сургалтын өрөө
Анги танхимын зохион байгуулалттай, уужим сургалтын өрөө нь семинар, воркшоп, байгууллагын сургалт болон багийн арга хэмжээнд тохиромжтой.
- Багтаамж
- 15 хүртэл хүн
- Талбай
- 60 м²
- Үнэ
- 70,000₮ · цаг тутам
- Ажиллах цаг
- Да–Ня 09:00–18:00
Онцлог, тоног төхөөрөмж
- 15 хүний багтаамж бүхий цэлгэр танхим
- 75 инчийн дэлгэц
- 70 инчийн шилэн цагаан самбар, 2 ширхэг
- Өндөр хурдны интернэт, Wi-Fi
- Иж бүрэн гал тогоо, цай, кофены машин
Өндөр зэрэглэлийн 3 өрөө зочны байр365 Мандала Резиденшл Тауэр, 13-р давхар
Өндөр зэрэглэлийн 3 өрөө зочны байр
360 & 365 Мандала Резиденшл Тауэрт ирсэн зочид, түр хугацаанд байрлах харилцагчдад зориулсан бүрэн тохижуулсан 3 өрөө байр. Гэрийн тав тухыг зочид буудлын үйлчилгээтэй хослуулсан орчинд богино болон урт хугацаагаар байрлах боломжтой.
- Багтаамж
- 3 хүн
- Үнэ
- Үнэ, нөхцөлийг лавлах
Онцлог, тоног төхөөрөмж
- 3 хүн хүлээн авах боломжтой
- Цогцолборын аюулгүй байдал, ресепшний үйлчилгээ
- Хүний хэрэгцээнд шаардлагатай бүх тавилга, эд зүйлс багтсан
- Өндөр хурдны интернэт, Wi-Fi
- Өдрийн цэвэрлэгээ үйлчилгээтэй
- Өглөөний цай нэмэлтээр захиалж болох
- Байрлах хугацаа, нөхцөл, үнийн дэлгэрэнгүй мэдээллийг менежерээс лавлах боломжтой
Захиалга хэрхэн явагдах вэ
- 01Танхимаа сонгох
- 02Өдөр, цагаа сонгох
- 03Захиалгын хүсэлтээ шалгах
- 04QPay QR-ээр төлөх
Бүртгэл шаардахгүй. Төлбөр төлөгдсөний дараа захиалга баталгаажна.




