Холбоо барих
Үнийн санал авах
Ашиглалт, аюулгүй байдал, цэвэрлэгээ, инженерийн үйлчилгээ — та ямар ч чиглэлээр сонирхож байсан мэдээллээ үлдээгээрэй. Объектынхоо онцлогт тохирсон үнийн саналыг тооцоолж хүргэнэ.
Мэдээллээ үлдээх
Утас, нэрээ үлдээхэд хангалттай. Бусад талбар нь бидэнд илүү нарийн үнэ тооцоолоход туслана.
Түгээмэл асуултууд
Хариултаа олсонгүй юу? Бидэнтэй холбогдоорой — манай баг ажлын өдрүүдэд шуурхай хариулна.
Омоте гэж ямар компани вэ?
Омоте Проперти Менежмент ХХК нь 2023 онд байгуулагдсан бөгөөд 360 & 365 Мандала Резиденшл Тауэр, Мандала Гарден цогцолбор хорооллын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг. Бид инженерийн нэгдсэн систем, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчилгааг нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлж, барилгын хэвийн ажиллагааг өдөр бүр хангаж, оршин суугчид болон бизнес эрхлэгчдэд тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх замаар хэрэглэгчдийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд хамгаалахыг зорин ажиллаж байна.
Камер, операторын үйлчилгээнд юу багтдаг вэ?
Бид нэвтрэх эрхийн хяналт, галын дохиолол, барилгын удирдлагын систем (BMS) зэрэг инженерийн системийн ашиглалт, хяналт, засвар үйлчилгээг зохион байгуулдаг. Манай инженер, техникийн баг системүүдийн ажиллагааг тогтмол шалгаж, төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэн, доголдол илэрвэл шуурхай арга хэмжээ авдаг. Шуурхай удирдлагын төвийн операторууд 24/7 ажиллаж, нийтийн эзэмшлийн талбайг камерын нэгдсэн системээр бодит цагт хянадаг. Инженерийн баг болон хяналтын төвийн уялдаатай ажиллагаа нь барилгын хэвийн ажиллагааг хангаж ажилладаг.
Цэвэрлэгээ болон ногоон байгууламж тусдаа үйлчилгээ юу?
Нийтийн эзэмшлийн дотор болон гадна талбайг тогтмол цэвэрлэж, арчилна. Зүлэг, мод, бут сөөгийг улирлын онцлогт тохируулан арчилж, нөхөн тарина.
ERV шүүлтүүр солихдоо ямар шүүлтүүр ашигладаг вэ?
Таны гэр, оффисын ERV төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, шүүлтүүрийг төхөөрөмжийн шаардлагад нийцүүлэн солино. Үйлчилгээнд тухайн барилгын ERV системд зориулсан, Монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн AIREE брэндийн эко шүүлтүүр ашиглаж байна.
Танхим түрээслэхэд юу багтдаг вэ?
Тус танхимууд дуу, дүрсний тоног төхөөрөмж, ухаалаг дэлгэц, самбараар тоноглогдсон, цай, кофены булан зэрэг сургалт зохион байгуулахад шаардлагатай бүхий л нөхцлийг бүрдүүлсэн.
Танхимын үнийг хаанаас харах вэ?
Танхим, өрөө бүрийн цагийн үнийг Үнэ хуудаснаас харна уу. Захиалгаа цагаар хийж, QPay-ээр төгрөгөөр төлнө.
Өмчлөгчийн түрээсийн үйлчилгээ бэлэн үү?
Өмчлөгчийн өмнөөс түрээс удирдах үйлчилгээ тун удахгүй. Харин байр хайж буй хэрэглэгчид Урт хугацааны түрээс хэсгийн идэвхтэй заруудыг үзэж, тухайн байрын талаар лавлах боломжтой.
