Үндсэн агуулга руу очих
Omote — Проперти ба байгууламжийн менежмент
Бүх үйлчилгээ
03Цэвэрлэгээ ба ногоон байгууламж

Цэвэр орон зай. Өнгө үзэмжтэй орчин. Өдөр бүр.

Цэвэрлэгээ ба ногоон байгууламжЦэвэрлэгээ ба ногоон байгууламж

Бид орон сууц, оффис, үйлчилгээний талбай, нийтийн эзэмшлийн орчин болон гадна талбайн цэвэрлэгээ, арчилгааг тогтмол хуваарь, тогтоосон стандартын дагуу мэргэжлийн түвшинд хэрэгжүүлдэг.

Үүдний хэсгээс эхлээд гадна талбай, цэцэрлэгт хүрээлэн хүртэл манай мэргэшсэн баг өдөр бүр ажиллаж, үл хөдлөх хөрөнгийн өнцөг булан бүрд цэвэр байдал, эмх цэгц, өнгө үзэмжийн өндөр стандартыг тогтвортой хадгалдаг.

Манай үйлчилгээнд

  • 01Орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний талбайн өдөр тутмын болон хуваарьт цэвэрлэгээ
  • 02Гадна талбай, авто зогсоол, явган зам, тоглоомын талбайн цэвэрлэгээ, арчилгаа
  • 03Их цэвэрлэгээ болон барилга, засварын дараах цэвэрлэгээ
  • 04Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэлтийг зохион байгуулах
  • 05Харилцагчийн хэрэгцээнд нийцсэн гэрээт болон захиалгат цэвэрлэгээ

Ногоон байгууламжийн арчилгаа, менежмент

Ногоон байгууламж нь төслийн өнгө үзэмж, оршин суугчдын тав тух, амьдрах орчны чанарын чухал хэсэг юм. Бид гадна талбайн мод, бут, зүлэг, цэцэгт байгууламжийн арчилгааг улирлын онцлогт тохируулан тогтмол хэрэгжүүлж, эрүүл, цэвэр, өнгө үзэмжтэй орчныг бүрдүүлдэг.

Манай мэргэшсэн баг ургамлын ургалт, хөрсний нөхцөл, усалгааны хэрэгцээг тогтмол хянаж, тайралт, бордолт, нөхөн сэргээлт болон хортон шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ. Ингэснээр ногоон байгууламжийн эрүүл байдлыг хамгаалж, төслийн орчны үнэ цэнэ, өнгө төрхийг урт хугацаанд тогтвортой хадгална.

Манай үйлчилгээнд

  • 01Мод, бут, сөөг, зүлэг болон цэцэгт байгууламжийн тогтмол арчилгаа
  • 02Усалгаа, бордолт, хөрс сийрүүлэлт болон хөрсний нөхөн сэргээлт
  • 03Мод, бут, сөөгний хэлбэржүүлэлт, тайралт
  • 04Зүлэг хадах, нөхөн тарих, ногоон талбайг сэргээх
  • 05Өвөлжилтийн бэлтгэл, хаврын цэвэрлэгээ болон улирлын арчилгаа
02Бусад үйлчилгээ

Орон зайгаа Omote-д даатгаарай