Түрээсийн зуучлал360 365 Мандала тауэр болон Мандала гарден төслийн өмчлөгч та орон сууцаа ашиглахгүй хугацаандаа түрээслүүлж, тогтмол орлого олох боломжтой. Манай компани нь түрээслүүлэх үйл явцыг танд аль болох хялбар, төвөггүй болгохын тулд түрээсийн бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд таны өмнөөс цогцоор нь удирдана.
Манай үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний мэргэшсэн баг орон сууцыг зах зээлд зөв танилцуулах, найдвартай түрээслэгч сонгох, гэрээ байгуулах, төлбөр тооцоог зохицуулах, түрээсийн хугацаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх хүртэлх бүх үе шатыг хариуцан ажилладаг.
Манай түрээсийн зуучлалын үйлчилгээнд
- 01Үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн зураг авалт, зар сурталчилгаа, маркетинг
- 02Боломжит түрээслэгчдийн мэдээллийг судалж, шаардлага хангасан түрээслэгчийг сонгох
- 03Түрээсийн гэрээ боловсруулах, байгуулах, хэрэгжилтийг хянах
- 04Түрээсийн төлбөрийн нэхэмжлэл, хураалт, тооцоог зохицуулах
- 05Түрээслэгчтэй тогтмол харилцах, шаардлагатай мэдээлэл, дэмжлэг үзүүлэх
- 06Түрээс эхлэхийн өмнө болон дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн үзлэг хийх
- 07Үл хөдлөх хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын нөхцөлийг хянах
- 08Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, төслийн дотоод зохицуулалтын нийцлийг хангах
Омоте проперти менежмент ХХК-д түрээсийн менежментээ хариуцуулснаар та төслийн нэр хүнд, байршил, үйлчилгээний давуу талыг үр ашигтай ашиглан зах зээлийн боломжит нөхцөлөөр найдвартай түрээслэгч татахын зэрэгцээ өдөр тутмын зохицуулалтад цаг зарцуулахгүйгээр өмчийнхөө үнэ цэнэ, бүрэн бүтэн байдлыг хамгаалах боломжтой.