Камер, операторын үйлчилгээ
Камер, операторын үйлчилгээ
Барилгын инженерийн болон аюулгүй байдлын системийн ажиллагааг хянаж, хэвийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Бид нэвтрэх эрхийн хяналт, галын дохиолол, барилгын удирдлагын систем (BMS) зэрэг инженерийн системийн ашиглалт, хяналт, засвар үйлчилгээг зохион байгуулдаг. Манай инженер, техникийн баг системүүдийн ажиллагааг тогтмол шалгаж, төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэн, доголдол илэрвэл шуурхай арга хэмжээ авдаг.
Шуурхай удирдлагын төвийн операторууд 24/7 ажиллаж, нийтийн эзэмшлийн талбайг камерын нэгдсэн системээр бодит цагт хянадаг. Инженерийн баг болон хяналтын төвийн уялдаатай ажиллагаа нь барилгын хэвийн ажиллагааг хангаж ажилладаг.
Манай үйлчилгээнд
- Инженерийн системийн төлөвлөгөөт үзлэг, урьдчилан сэргийлэх үйлчилгээ
- BMS системийн хяналт, ашиглалт, тохируулга
- Нэвтрэх эрхийн болон дижитал хяналтын системийн ажиллагааны хяналт
- Галын дохиолол, галын аюулгүй байдлын системийн хяналт
- Доголдлын оношилгоо, засвар үйлчилгээний зохицуулалт
- Нийтийн эзэмшлийн талбайн камерын 24/7 хяналт
Бусад үйлчилгээ
Ногоон байгууламжийн арчилгаа, тариалалт
Зүлэг, мод, бут сөөгийг улирлын онцлогт тохируулан арчилж, нөхөн тарина.
Цэвэрлэгээний үйлчилгээ
Нийтийн эзэмшлийн дотор болон гадна талбайг тогтмол цэвэрлэж, арчилна.
ERV шүүлтүүр солих үйлчилгээ
Агаар сэлгэлтийн төхөөрөмжийн шүүлтүүрийг шалгаж, шаардлагатай үед солино.
Танхим түрээсийн үйлчилгээ
Уулзалт, сургалт, арга хэмжээнд зориулсан танхимыг захиалах боломжтой.
Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ
Өмчлөгчдөд зориулсан түрээсийн үйлчилгээ. Тун удахгүй.
