Ачаалж байна…
Ачаалж байна…
Засвар, техникийн үйлчилгээБид төслүүдийн нэвтрэх хяналтын систем, галын дохиолол болон галын аюулгүй байдлын систем, усны систем, барилгын удирдлагын BMS систем зэрэг инженерийн дэд бүтцийн ашиглалт, хяналт, засвар үйлчилгээг цогцоор нь хариуцан ажилладаг.
Манай мэргэшсэн инженер, техникийн баг системүүдийн ажиллагааг тогтмол хянаж, төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг хэрэгжүүлэн, гэмтэл саатал гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авдаг. Ингэснээр барилгын инженерийн системийн хэвийн, аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангаж, оршин суугчид болон бизнесийн үйл ажиллагаанд учрах хүндрэл, тасалдлыг хамгийн бага түвшинд байлгана.
Манай өөрийн техникийн баг засвар үйлчилгээний хүсэлтэд шуурхай хариу өгч, жижиг гэмтлээс эхлээд нарийн төвөгтэй техникийн саатал хүртэлх аливаа асуудлыг оршин суугчид болон бизнесийн үйл ажиллагаанд аль болох бага хүндрэл учруулах байдлаар үр дүнтэй шийдвэрлэнэ.